Туулын бургасанд халдсан хоёр компанийн барилгын ажлыг зогсоолоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаварыг өгөхдөө Туул голын эрэг дагуу олгосон газар эзэмших эрхүүдийг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.

Мөн тухайн газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих эрхийг олгохгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгавар болголоо. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

НИТХ дахь АН-ын бүлэг Туулын бургасыг хядсан хүмүүст хариуцлага тооцохыг шаардлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий...