Тайландууд монголчуудаар нэмэлт анкет бөглүүлж, мөнгө, картыг шалгах болжээ

Тайландын Хаант Улсад манай улсын 3 иргэн хулгай хийсэн хэрэг саяхан гарсан. Энэ хэргийн дараагаас Тайланд руу зорчих манай улсын иргэдийг тус улсын хил  дээр нэмэлт анкет бөглүүлэх зэргээр илүү анхаарал хандуулж шалгах болсон байна. Тодруулбал,  Бангкок дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллээр  Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болжээ.

Тус улсад гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул  гадаад улсад аялж буй иргэдэд ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХЫГ Бангкок дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛЛАА. Мөн тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд ОНЦГОЙ анхаардаг бөгөөд гадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу” уг  сэрэмжлүүлэгт  дурджээ. 

Тайланд Улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...