Ц.Нямдорж: 1937 оных шиг хэлмэгдүүлэлтэд өртсөн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйя

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Хуралдааны  дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Захиалагчийг хэзээ олох вэ?

-Захиалагчийг олох биш бүр будлиантуулсан.

-49 хувийн асуудалтай холбогдуулан хэд хэдэн шүүгч нарын нэр яригдаж байгаа. Эдгээр шүүгчдийн асуудлыг шалгаж байгаа юу?

-Хууль зүйн сайд прокурор, шүүх, тагнуулын байгууллагын ажиллагаанд оролцдоггүй.

-49 хувьтай холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан. Энэ баривчилгаа хууль зөрчөөгүй юу?

-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчил байхгүй.

-Таны хүүг төрийн сангаас зээл аваад төлөөгүй гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Миний хүү тасралтгүй 10 гаруй жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа. Төрийн сангийн зээлээр суралцсан бол тасралтгүй таван жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэсэн зарчим байдаг. Тэр зарчмаар л сурч ирээд ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...