Этиопийн онгоцны осол “Lion air”-ийн осолтой төстэйг хар хайрцаг баталжээ

157 хүний амийг авсан Этиопийн иргэний агаарын тээврийн Бойнг 737MAX онгоцны хар хайрцагийг тус улсын агаарын тээврийн ослын шинжээчид Францын онгоцны ослын судалгааны “BEA” агентлагт хүсэлт гарган өнгөрсөн нам гарагаас эхлэн хамтран судалсан. Тэгвэл тэд хар хайрцагийг  уншиж дуусч Этиопийн  агаарын тээврийн ослын шинжээчид эх нутагтаа өчигдөр буцаж иржээ.

Хөлгийн  бүхээг дэхь дуу хураагуур болон нислэгийн дата хураагуурыг уншаад ус ослын шалтгаан нь өнгөрөгч 10 дугаар сард болсон Индонезийн “Lion air”-ийн осолтой төстэй байна гэж дүгнэжээ. Ява тэнгист осолдсон уг онгоцны ослоор 189 хүн амиа алдсан  билээ.  Этиопын Зам тээврийн сайд Дагмавит Могес хар хайрцгаас олдсон мэдээлэл нь мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт судлагдахуун болно гэж  хэлсэн байна. Индонезийн “Lion air”-ийн осол онгоцны “Maneuvering Characteristics Augmentation System” (MCAS) буюу онгоцны хошуу огцом дээшээ өлийдөг тендецийг бууруулах шинэ компьютерын удирдлагатай холбоотойгоор үүссэн гэж дүгнэсэн. Тодруулбал,  энэ систем нь нисэгчийн оролцоогүйгээр онгоцны хошуу хэтэрхий их өлөлзөхийг дарах ёстой бөгөөд энэ системийн ажиллагаа нь нисэгчийн үйл ажиллагаанд онцгой их нөлөөлөхгүй гэж “Бойнг”-ынхан үздэг юм. Гэвч Индонезийн иргэний агаарын тээврийн ослын өмнө нисэгчид 13 минут энэ системтэй буюу автомат удирдлагатай ноцолдсон тухай мэдээлэл хар хайрцаг уншсаны гарсан юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ