Шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчидтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар болон Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд нар уулзаж, баяр хүргэлээ.
Энэ сарын эхээр Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо болсон шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019” уралдаанд Монгол Улсын шигшээ баг оролцож, хошой аварга болсон юм.
“Эрдэнэс Монгол” компани нийгмийн хариуцлагын хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, Монголд багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Энэ хүрээнд хоёр дахь жилдээ шайбтай хоккейн үндэсний шигшээ багийг дэмжин ажиллалаа.