Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлтүүд гарч хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт хохирол учруулсаар байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Бүгд найрамдах Конго улсад Эбола вирусын халдварын дэгдэлт, Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсийн Украйн, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тогтмол бүртгэгдэж байгаа нь агаарын тээврийн зорчигчдоор дамжин  нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл үүсч байна.

Та гадаад орныг зорих гэж байгаа бол тухайн улс оронд гарч буй халдварт өвчний талаархи мэдээллийг цахим хэрэгслээр болон холбогдох мэргэжлийн байгууллага тухайлбал: Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зөвлөмж сэрэмжлүүлэг авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.

Зорчигч та:

·  Тухайн оронд гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах

·  Гадаад улсад зорчихдоо хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг хангах

·  Хэрэв та гадаад улсад зорчихдоо халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрсэн тохиолдолд тус орны Эрүүл мэндийн байгууллагад хандах

·  Хэрэв та онгоцоор зорчин явах үед өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/  илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж анхны тусламж авах

·  Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэхээс гадна халдварт өвчний голомттой бүс нутгаар аялсан тухай мэдүүлж байх

·  Хэрэв таны аялал дуусаж гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн  тусламж, зөвлөмж авна уу.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...