ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.

Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт боловсруулж байсан нь манай улсын хот байгуулалтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.  

ОХУ болон Монгол улсын хувьд харилцааны чухал түүхэн он цаг ээлжилсэн жил болж байна. Халх голын байлдааны ялалтын түүхэн 80 жилийн ой, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа юм.

Эдгээр түүхэн ойгоос гадна бүтээн байгуулалт, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талд ажлууд хийхээр төлөвлөснийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд уламжиллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...