Өвөг дээдсийнх нь генетикийн мэдээллээр нь цуврал алуурчныг барьжээ

2018 онд АНУ-д гэмт хэргийн  шинжээчид олон жил болсон илрээгүй гэмт хэргүүдийг болн шинэ гэмт хэргүүдийг генийн мэдээллийг ашигланилрүүлэх арга нэвтрүүлэн ажилласан байдаг. Үүний үр дүнд АНУ-д олон жилийн турш олдохгүй байсан гэмт хэрэгтнийг генийн мэдээллийг нь ашиглан илрүүлэн барьжээ. Өмнө нь цагдаагийн алба хааж байсан 72 настай Жозеф Деанжело 1970-80 онуудад Сакраменто хотод 12 хүнийг алж, 45 удаа хүчирхийлсэн байжээ.

АНУ-д 12 сая гаруй хүн генийн мэдээллээ эрүүл мэндийн асуудал бий эсэх, мөн удам овгоо тодорхойлуулах зорилгоор Генийн мэдээллийн төвд илгээсэн байдаг ажээ. Тэндээс гэмт хэрэгтний генийн мэдээллээр эхлээд түүний өвөг дээдсийг олж тогтоосон байна. Дараа нь өвөг дээдсээр нь хөөж гэмт хэрэгтнийг өөрийг нь олж тогтоожээ. Ингэснээр түүнийг гэмт хэрэгтэн мөн гэдгийг олж тогтоон баривчилсан байна. Түүний генийн мэдээлэл цагдаагийн байгууллагад хадгалагдаж байсан генийн мэдээлэлтэй яв цав таарчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...