АНУ, Хятадын худалдааны дайн эцэс болох уу

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон болох АНУ, БНХАУ-ын  хоорондын худалдааны зөрчил маргаан Трампыг ерөнхийлөгч болсон үеэс хойш улам бүр өсөн нэмэгдэж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа дуусах өдөр буюу гуравдугаар сарын 1-нээс өмнө уулзана гэж АНУ-ын талаас мэдээлж байсан ч уулзалт болоогүй.
Тэгвэл Вашингтон болон Бээжин хоорондын худалдааны дайныг эцэс төгсгөл болгож магадгүй дээд хэмжээний уулзалтыг энэ сарын сүүлээр хийж магадгүй талаар CNN мэдээлжээ. Мөн ” Wall Street” сэтгүүлд бичсэнээр хоёр тал хэлэлцээний сүүлийн шатандаа орсон бөгөөд ойлголцолд хүрэхэд тун  ойрхон байгаа аж. АНУ-тай хийх хэлэлцээрийн талаар санал бодлоо солилцож улс төрийн шийвэр гаргахаар Хятадын  Засгийн газрын лидерүүд Бээжинд цуглаж уулзана гэх мэдээлэл бас байна.

2018 оны дөрөвдүгээр сарын эхээр АНУ Хятадаас оруулж ирдэг 1300 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн албан татвар ногдуулсан. Үүний хариу болгож Хятадын эрх баригчид АНУ-ын эсрэг анх удаагаа хариу хориг арга хэмжээ авч, Америкийн гахайн мах болон хөнгөн цагаанд 25 хувийн, бусад 120 гаруй бүтээгдэхүүнд 15 хувийн гаалийн татвар ногдуулав.  АНУ хариу болгож 2018 оны 6 дугаар сарын 15-нд  Хятадын нийт 50 тэрбум долларын бараанд 25 хувийн гаалийн татвар ноогдуулах тухай зарласнаар хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэн юм.

АНУ, БНХАУ-ын  удирдагч нар Флоридагийн Маро Лаго эдлэнд уулзахаар төлөвлөөд байна.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...