Ким Жон Ун Трампыг хуурна гэж Хойд солонгосын дипломатч хэллээ

БНАСАУ-ын дээд түвшний удирдагч нарын нэг явсан дипломатч Тае Ёнг өчигдөр хэвлэлийн хурал хийж хойд  Солонгосууд Вьетнамын уулзалтаараа АНУ-г хуурах магадлалтай гэж хэлжээ.  Тодруулбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах эрмэлзлэлгүй,  Сингапурын уулзалтын дараа ч БНАСАУ амлалтаа биелүүлээгүй. Вьетнамын  уулзалт ч нүд хуурсан уулзалт болж магадгүйг тэрээр анхааруулжээ.

Хойд Солонгост 390 орчим цөмийн зэвсгийн хошуу бий. Үнэхээр Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн зэвсэггүй бүс болгох зорилготой бол АНУ-ын талаас  тэднийг бүгдийн олж илрүүлж, салгах, дараа нь шалгах шаардлагатай. Гэрээний хугацаанд л энэ ажлыг хийхгүй бол  дараа нь тэр гэрээ үүргээ гүйцэтгэж хойдууд хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Хойд солонгуусууд ч  үүнийгээ мэдэж байгаа  гэж тэрээр дурджээ.

Тэрээр 2016 он хүртэл БНАСАУ-ын дипломатч явсан бөгөөд Лондонд Элчин сайдын орлогч хийж байгаад гэр бүлээрээ БНСУ руу гарсан юм байна. Мөн  Пёнгонг дахь  тэргүүлэх улстөрчдийн нэг байсан, Гадаад хэргийн сайдын  алба хашиж явсан  бөгөөд  өнгөрсөн жил “БНАСАУ-ын хэлэлцээр хийх ар барил”  гэх дурсамж ном гаргасан нэгэн ажээ.

АНУ,  БНАСАУ-ын эхний түүхэн уулзалтын дараа Пхеньян тохиролцсон ёсоор зарим цөмийн зэвсэг хөгжүүлэлтийн талбайгаа устгасан гэж мэдэгдэж ч  олон улсын ажиглагчид, судлаачид үүнийг нь нотолж чадаагүй байгаа юм. Түүнчлэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэгдүгээр сарын 16-нд мэдэгдэл хийхдээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн зэвсэггүй бүс болгох үйл ажиллагаа нэг ч алхам урагшлаагүй байгаа гэдгийг онцолж байв. Нөгөөтэйгүүр, судлаачид цөмийн зэвсэг нь Пхеньяны аюулгүй байдлын баталгаа болж байгаа учир цөмийн зэвсгээ яаравчлан устгахгүй гэж үзэж байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...