Гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор БНСУ-ын тал гаалийн хяналтаа чангатгажээ

 Гахайн африк мялзан өвчин манайд болон БНХАУ-д гарсантай холбогдуулан БНСУ-ын тал хил гаалийн хяналтаа илүү сайжруулж байгаа талаар БНСУ-ын www.newsis.com сайтад мэдээлжээ. Уг сайтад Монгол Улсад гахайн мах, гахайн мах, гахайн мах, гахайн махыг импортлохыг хориглосон хэдий ч  Монголоос ирж буй аялагчдад рентген хайлт хийх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр шийдсэнийг дуулгасан  байв. Мөн “Хэрэв Хятад, Монгол зэрэг орнуудад зочлох бол гахайн аж ахуй, мал аж ахуйн газрууд явахгүй, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ авчрахгүй байхыг тус улсын Хөдөө аж ахуй, загас агнуурын яамнаас сэрэмжлүүлсэн байна.

Хууль бусаар зөөврийн малын гаралтай түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг бөгөөд  хууль бус бараа, эсвэл шалгагдаж буй барааны талаар мэдэгдээгүй юм уу худал мэдээлсэн тохиолдолд 5 сая вон хүртэл торгууль төлөх талаар ч сануулжээ.

 Дэлхийн хэмжээнд эмчилгээ гараагүй,  урьдчилан сэргийлэх вакцингүй,  маш хурдан тархдаг уг өвчин нь гахайн аж үйлдвэрт асар их хохирол учруулдаг. Учир нь эмчилгээгүй учир өвчин туссан  гахайг  нядлахаас өөр  аргагүй  байдаг аж.

 


spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...

Зургадугаар сарын 10 хүртэл ууланд алхахыг хориглолоо

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс...