Нийслэлийн иргэдийг Солонгост хөдөлмөр эрхлүүлэх талаар санал солилцов

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

“Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хуулийн дагуу болгохын тулд бидний зүгээс анхааран ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...