“Aquaman”-ий тухай таны мэдэхгүй баримтууд

Aquaman киноны дүрээрээ ид шуугиулж байгаа жүжигчин бол Жэйсон Момоа. Тэрээр 1979 оны 08 дугаар сард Хавайд мэндэлсэн бөгөөд 20 орчим наснаасаа загвар өмсөгч, жүжигчнээр ажилласан  ч харьцангуй хожуу буюу 40 дөхсөн насандаа алдар нэрд  хүрсэн юм.

Жэйсон Момоаг бодит амьдрал дээрээ ч aquaman гэж хэлж болно. Учир нь тэрээр өсвөр насандаа хамгийн залуу аврагч хийж байжээ.

Жүжигчин залуу маань 2005 онд Лиза Бонеттай гэрлэсэн ч гэрлэлтээ 2017 оын аравдугаар сард албан ёсоор зарласан байдаг. түүний эхнэр The Cosby Show– аар олны танил болсон нэгэн  бөгөөд тэд өдгөө хүү, охин хоёртойгоо амьдардаг байна. Хамгийн сонирхолтой нь Жэйсон анх  найман настайдаа эхнэрээ тв-ээр хараад дурлаж, эхнэрээ болгохоор мөрөөдөж явсан байна. Тэд 2005 онд нэгэн жааз клубд таарч aquaman-ий мөрөөдөл ийн биелэжээ.

Энэ бол 20 настай Жэйсон Момоа. Тэрээр 1999-2001 оны хооронд үргэлжилсэн олон ангит кинонд анхны дүрээ бүтээж байх үедээ ийм залуу байжээ. Аврагч, жүжигчин хийхээс гадна тэрээр загвар  өмсөгч байсан бөгөөд 1999 онд Хавайн оны шилдэг загвар өмсөгч болж байсан байна.

Aquaman киноны үеэр тэрээр биеэ нэлээд олон шивээсээр “чимсэн”. Гэхдээ түүний зүүн гар дахь 9 мөр бүхий гурвалжин дүрстэй нь кинонд тоглохоос өмнө байсан түүний жинхэнэ шивээс нь байна. Эдгээр гурвалжин дүрсүүд аварга загасны шүдийг төлөөлж байгаа бөгөөд түүний хэлснээр муу муухайгаас холдуулж, сайн сайханд ойртуулдаг гэнэ.

Тэрээр зүгээр ч нэг жүжигчин биш. 2014 Жэйсон Road to Paloma гэх киног бичиж,  найруулж,  продюссерийг нь хийсэн байдаг.

Буддын

Жэйсон Момоа буддын шашинтай. Тэрээр Төвдөд хэрэг болгон очиж буддын  гүн ухаанд суралцаж бясалгалыг ном журмынх нь дагуу сурсан нэгэн. 

Та түүнийг хавай гаралтай гэдгийг сонссон байх. Түүний аав Хавайн уугуул бол ээжийн талаасаа тэрээр герман, ирланд, уугуул америк гаралтай гэнэ. Аав нь зураач,  ээж нь гэрэл зурагчин бөгөөд бага насаа АНУ-д ээжтэйгээ цуг өнгөрөөж 20 гарсан хойноо Хавай явж аавтайгаа амьдарсан ажээ.

Тэрээр маш сайн хойд аав

Түүний эхнэр Bonet өмнөх гэрлэлтээсээ охинтой бөгөөд Жэйсон дагавар охинтойгоо маш сайн харилцаатай. Дагавар охиных нь хурим өнгөрсөн жил болсон бөгөөд  тэрээр инстаграммдаа аавтайгаа хамт авахуулсан зургаа “Love you papabear” хэмээн бичиж оруулжээ.

Тэрээр зүүн хөмсгөн дээрээ сорвитой. Одоо бол түүнийг илүү хүчирхэг, эршүүд харагдуулдаг энэ сорви 2008 онд түүнд “ирсэн”. Момоаг нэгэн залуу шилээр цохьсоноос жүжигчин маань ийм өвөрмөц сорвитой болон үлджээ.

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...