Түргэний машины араас зориуд мөргөж эмчийг гэмтээжээ

Түргэн тусламжийн  машины араас зориудаар  мөргөж эмчийг  бэртээсэн хэрэг энэ сарын 11-ний шөнийн 01 цаг 10 минутад гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна. Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авчээ. Мөн түргэн тусламжийн автомашинд их хэмжээний эвдрэл учирсан  байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...