Хэнтий аймагт үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан шинэ авто буудал үүдээ нээлээ

 Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу 3-р зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм.

Хэнтий авто буудлын барилгын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ.

Нийтдээ 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьсан бөгөөд нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” бренд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, 2-р давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцолж байна. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж.

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Авто тээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Авто тээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

1 сэтгэгдэл

  1. Muszę powiedzieć, że jestem pod wrażeniem. Naprawdę rzadko spotykam blog, który jest zarówno edukacyjny, jak i rozrywkowy, i powiem ci, że trafiłeś w sedno. Twój pomysł jest wyjątkowy; kwestia jest czymś, o czym mało ludzi mówi inteligentnie. Bardzo się cieszę, że natknąłem się na to, szukając czegoś związanego z tym.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...