Д.Сарангэрэл: Коридорт гудас тавьж хүүхэд авдаг байдлыг өнгөрсөн жилээс таслан зогсоосон

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмнэлгийн коридорт гудас дэвсэн хэвтэж буй ээж нарын зураг тарж, хүмүүс ч эрүүл мэндийн салбарын энэ мэт хүндхэн байдалд нэлээд  бухимдалтай хандсан. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл өөрийн пэйж хуудсаар дамжуулан тайлбар өгчээ.

Тэрээр амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин одоогоор 4,4 хувь эзэлж байна. Энэ тоо 10% -иас дээш гарвал карантин тогтоодог. Хүүхдийн 977 ор байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний үед 840 ор нэмэлтээр тавьсан. Үүний үр дүнд эмнэлгүүд коридорт шалан дээр гудас тавьж хүүхэд авдаг байдлыг өнгөрсөн жилээс таслан зогсоосон гэсэн байв.

Түүний хэлснээр одоогоор 1122 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нөөцөнд 595 ор байгаа гэнэ. Дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллан тусламж үйлчилгээ үзүүлж ,хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн эмнүүдийг 80 хүртэл хувиар ЭМДСангаас хөнгөлж буй аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...