Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг маргааш НИТХ батална

Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр  “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн. Улмаар хуралдааны дэгийн дагуу нийслэлийн ИТХ-ын хороод, МАН, АН-ын  бүлэгт шилжүүлж, хуралдаан түр завсарласан. Тэгвэл хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийг  энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар байсан боловч хурал дахь АН-ын бүлгээс 05/176 тоот, МАН-ын бүлгээс 05/177 тоот, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 03/4728 тоот албан бичгээр төсөв батлах хэлэлцүүлгийг нэг өдрөөр хойшлуулах санал ирүүлсэн. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хурал дахь бүлгүүдийн дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр  маргааш (2018.12.05-ны өдөр) хуралдуулахаар болж, хурал дахь намын бүлгүүд болон асуудал өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт асуудлыг сайн нягталж, төлөөлөгчдийн саналыг тусгах, төлөвлөлтөө сайжруулах боломж бүрдүүлж өгчээ.

Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан хурал дахь АН-ын бүлгийн саналыг үндэслэн хуралдааны дэгийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 04 хүртэл түр завсарлуулсан. Үүнтэй холбогдуулан тус асуудлаар хэлэлцэн санал хураалт явуулах байсан боловч хуралдаан завсарлах явцад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгддүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдаас буцаан татаж байгаа талаар албан бичгээр илэрхийлсэн болно. Үүний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргыг чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн тул уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус  V хуралдааныг үргэлжүүлэн хуралдуулж, тухайн асуудлаар санал хурааж шийдвэрлэх шаардлагагүй болсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...