Хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллуулах боломжийг судална

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах ажил зохион байгуулж буй. Тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтмол сонсож, холбогдох албаныханд үүрэг өгч байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байна. Бид борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон. Өдгөө гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байна” гэсэн юм.  Мөн тэрбээр “Тавантолгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснийг хэлсэн юм. Тус үйлдвэр нь “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй.

Тэргүүлэгчид дээрх  мэдээллийг сонсоод зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Тухайлбал, иргэд түлшээ борлуулдаг хүмүүсээр дамжуулан цэгүүдээс өөрсдөө очиж авах уу, эсвэл төвлөрсөн цэгээр худалдах уу гэдэг нь тодорхойгүй учир зохион байгуулалт хийж, ил тод мэдээллээр хангах үүрэг өгөв. Мөн үйлдвэрлэж буй түлшний түүхий эдээс авхуулаад, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Үүний зэрэгцээ хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллууулах асуудлыг судалж, энэ онд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...