У.Хүрэлсүх: Хууль зөрчсөн нь тогтоогдвол Я.Содбаатарыг огцруулах шиг амархан юм байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр нийгэмд шударга ёс тогтоох, МАНАН бүлэглэлийг зайлуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв. Гэхдээ зарим үед хуулийн болон эрх мэдэл нь хүрэхгүй байгааг хэлэв.

Тэрбээр 60 тэрбумын гэх хэрэгт орооцолдсон М.Энхболд, УИХ дахь бүлгээ удирдаж чадаагүй Д.Хаянхярваа,  ажлаа хангалттай хийж чадаагүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирач С.Батболд нарыг ажлаа өг гэсний хариуд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсныг буруутгалаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн төрийн  мөнгөөр баяжсан, гэр бүлээрээ нийлж төрийг төрлийн алба болгосон, уул уурхай, тендер зэргээр баяжсан хүмүүс.

60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, Стандарт банк, нэр бүхий бондууд, концестой холбоотой асуудлуудыг шалгаж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа нь УИХ-ын дарга М.Энхболдтой шууд холбоотой гэв.

Хэдийгээр нийгэмд бухимдал багагүй байгаа ч ард иргэдийг гудамж, талбайд гарч үймээн самуун үүсгээсэй гэж бодохгүй байгаагаа Ерөнхий сайд хэлэв. Иргэдийг амгалан тайван байлгая гэвэл УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар ажлаа өгөх ёстой гэлээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Я.Содбаатар сайдын хувьд шалгуулж байгаа. Хэрэв тэр зээлийг хууль бусаар авсан нь тогтоогдвол түүнийг огцруулах шиг амархан зүйл байхгүй. Би өөрт нь ч хэлсэн. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ гэлээ.

Цаашид намуудад байгаа шударга хүмүүсийг эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө нэгдэж хамтран зүтгэхийг уриаллаа. Мөн хувь хүний хувьд парламентын засаглалыг дэмждэг гэдгээ хэллээ.

Тэрээр мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахын тулд шударга ёс юу юунаас чухал байгааг тэмдэглэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...