Огцорсон голдуу хүмүүс одоогийн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдын огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Засгийн газрыг унагах бичигт УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зуржээ. Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх боломж бүрддэг. Намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд гэдгийг тодотгоё. Эдгээрийн дотор УИХ-ын дарга М.Энхболд, өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, хэдхэн сарын өмнө Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж буй Ц.Цогзолмаа нар гарын үсгээ зуржээ.

1. Д.Хаянхярваа
2. А.Ундраа
3. Н.Амарзаяа
4. Ц.Мөнх-Оргил
5. Л.Энх-Амгалан
6. Д.Оюунхорол
7. М.Билэгт
8. Г.Мөнхцэцэг
9. Б.Дэлгэрсайхан
10. Б.Саранчимэг
11. Н.Оюундарь
12. Ё.Баатарбилэг
13. Г.Тэмүүлэн
14. Ж.Бат-Эрдэнэ
15.Ж.Эрдэнэбат
16. М.Энхболд
17. Д.Тэрбишдагва
18. Б.Ундармаа
19. О.Содбилэг
20.Ш.Раднаасэд
21.С.Бямбацогт
22.Б.Чойжилсүрэн
23. Н.Номтойбаяр
24.Ж.Мөнхбат
25. Л.Мөнхбаатар
26.Ц.Цогзолмаа
27.Д.Ганболд

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...