УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай ДоанТхи Хиөнг-ийг хүлээн авч уулзав. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга уулзалтын эхэнд БНСВУ-аас Монгол Улсад суугаа хатагтай Элчин сайдтай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам идэвхжиж, дээд өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж байгаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрэн бэхжиж хоёр орны улс төрийн харилцааг урагшлуулан хөгжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

Мөн энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдаанд оролцож, Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын урилгаар албан ёсны айлчлал хийсэн нь Монголын талаас Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа хэрэгжүүлсэн айлчлал болсон. Энэхүү айлчлалын үеэр Монгол, Вьетнам хоёр улсын хууль тогтоох байгууллагууд 2018-2022 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан нь парламент хоорондын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, эрх зүйн орчинг бататгасан чухал алхам болсныг онцоллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...