Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах миний санаачилга Ерөнхийлөгчийн саналаас ялгаатай

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Урд шөнө үл таних хүмүүс түүний зөвлөхийн биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан талаар цахим хуудсаараа дамэжжлан мэдэгдээд байсан юм. Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Би өнөөдөр хоёр үндсэн асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэлээ. Миний зөвлөхийн биед халдсан, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах талаарх өөрийн байр сууриа илэрхийлье. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ тарах асуудлаар үг хэлж, түүнийг манай зөвлөх зарим хэвлэлд тараасан. Орой нь гэртээ орох үеэр хоёр талаас нь хүн дайрч, тархи толгойд нь хүнд гэмтэл учрууллаа. Бид уулзаж, зөвлөж байгаад Ц.Нямдорж сайдтай ярьснаар хуулийн дагуу гомдол гаргахаар болсон.

Манай зөвлөх албан ёсоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж, үзлэгт орсон. Удахгүй хариу нь гарах байх. Би энэ үйлдлийг улс төрийн нөлөөтэй гэж хардаж байна. Сүүлийн үед би УИХ, Засгийн газрын асуудлаар сөрөг байр суурь илэрхийлсэн. Намайг өөрөө зохион байгуулаад, туслахаа зодуулсан гэж бичиж байна. Би улс төрийн зорилгоор зөвлөхийнхөө толгой руу цохиж гэмтээх хэмжээний ёс суртахуунтай хүн биш. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгоно.

Мөн тэрээр “Би өөрийн албан баланк дээр УИХ-ыг тараах асуудлаар тогтоолын төсөл бичиж, өөрөө гарын үсэг зураад байна. Миний хөндсөн энэ асуудлыг хэд хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлсэн. УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд УИХ тардаг. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хандаж тарах асуудлыг хөндөж тавьсан. Миний ярьж байгаа хувилбар бол Ерөнхийлөгчийнхөөс ялгаатай, хуулийн өөр заалттай гэдгийг тодотгоё.

УИХ-ын олон гишүүн ЖДҮХС-тай нэр холбогдсоноос үүдэж, нэр хүнд нь ихээр уналаа. Томилдог газрууд нь хариуцлага тооцож чадахгүй байна. Ийм чадамжгүй УИХ байсны хэрэггүй. УИХ тар гэж байгаа юм. Энэ бүхнийг хөндөж ярьж байгаа учраас намайг зориудаар гүтгэж бичиж байна. Надтай холбогдсон концессийн гэрээг цуцлах албан бичгийг би нэлээн дээр явуулсан байдаг.

Намайг өндөр үнэтэй байр авсан ч гэж үзсэн. Би бүх зүйлээ хуулийн дагуу явуулдаг. Миний ХОМ дээр дэлгэрэнгүй байгаа. Би хавар тоглолт зохион байгуулж, 140 сая төгрөг олсон. Бүгдийг нь оюутны төлбөрт хандивласан” гэсэн мэдээлэл өглөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...