УИХ-ын дэргэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах Түр хороо байгуулах уу

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар УИХ дэргэдээ С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах, дүгнэлт  гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулжээ. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөө Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүллээ.

    Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа билээ. 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн албан бичиг /шийдвэр/-т “2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна,…эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалж байна,  мөн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байна” гэв.

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос дээрх шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилласан боловч Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн дурдсан “парламентын хянан шалгах чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байгаа тухай санал, дүгнэлтийг ажлын хэсгийн зүгээс гаргасан.

    Иймээс Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...