ЖДҮ-ээс зээл авсан сайд нарт хариуцлага тооцохгүй бол Ч.Улааныг дэмжихгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайдын асуудал, Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ардчилсан намын бүлгээс нийт долоон удаа танхимын гишүүддээ хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Ардчилсан намын бүлгийн энэ байр суурь хэвээрээ байгаа гэдгийг ч өмнө  нь мэдээлсэн. Хэрвээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хариуцлага тооцох асуудал орж ирвэл Ардчилсан намын бүлэг хариуцлага хүлээлгэж, хуралдаанд оролцоход бэлэн байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарч байгаа мэдээллээр асуудлыг саармагжуулах буюу янз бүрийн санаа бодлыг нийгэмд хүргэхийг зорих боллоо. Тиймээс Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн  газарт хариуцлага тооцох үүднээс хуралдаанд оролцож, огцруулахыг дэмжинэ гэж байр сууриа нэгтгэснээ бүлгийн дарга мэдээллээ.

Мөн У.Хүрэлсүхийн засгийн газарт ЖДҮХС-ийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр ч сайд байна. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй буюу хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг Ардчилсан намын бүлэг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжинэ. 2019 оны төсвийг батлагдах үед Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр эрсдэл авч ирэх төсөв болсон учир Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж уриалсан. Өнөөдөр төсөвт хориг тавигдаж байгаа учир хоригийг хүлээж авна. Хоригийг хүлээж авах хэд хэдэн үндсэн шалтгаан байгаа. Тухайлбал, энэ төсөв зардлыг хасах бүрэн боломжтой, Ялангуяа хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг дэмжих, дотооддоо хүнсний үйлдвэрлэлийг бий болгож, бодит үйлдвэрлэлийг дэмжихэд төсөв дэм үзүүлэх ёстой.

Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангаас бусад тусгай сангуудыг эргэж нэг харах хэрэгтэй байна. Шаардлагагүй сангуудыг хаах ёстой гэж  үзэж байна. ЖДҮХС-ийн асуудлыг харж байхад бөөнөөрөө бүлэглэн хулгай хийдэг явдлыг зогсоох, төрийн шууд оролцоог таслан зогсоохын тулд энэ сангийн мөнгөн хуваарьлалт, зарцуулалтыг бүрэн өөрчлөх ёстой. Мөн 2019 оны төсөвт зураг, төсөлгүй маш олон хөрөнгө оруулалт орж ирснийг шүүмжилж байна. Тиймээс 2019 оны төсөв дээр ажиллаж байсан ажлын хэсэгт үүрэг даалгавруудыг өглөө.

Засгийн газрыг огцруулах тухай асуудалд Ардчилсан намын бүлэг болоод гишүүд байр сууриа илэрхийлэхгүй байна гэж сүүлийн үед яригдах боллоо. Миний хувьд, “ЖДҮ 32”-ыг огцруулах тухай асуудал орж ирвэл огцруулна. “60 тэрбумын 32”-т хариуцлага тооцох тухай асуудал оруулж ирвэл огцруулна. У.Хүрэлсүхийг огцруулна гээд оруулж ирвэл бас л огцруулна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар оруулж ирвэл мөн л огцруулна. Өөрөөр хэлбэл хариуцлага тооцох ёстой ард түмний хүсэлтэй нэг байх болно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...