Эрчүүдийн хамар яагаад эмэгтэйчүүдийнхээс том байдаг вэ

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү том хамартай байдгийн учрыг та мэдэх үү. Тэгвэл Японы  Айва их сургуулийн судлаачдын үүний учрыг  тайлжээ. Тэдний тайлснаар үүнд  эрчүүдийн булчин нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл эрчүүдийн булчингийн өсөлт хөгжилтөд илүү их хэмжээний хүчилтөрөгч шаардагддагаас хамрын хэмжээ илүү том болдог аж.
Энэ үйл  явц бэлгийн бойжилтийн үеэс эхэлнэ. Энэ үед биеийн өөхлөг бус массын хэмжээ хөвгүүдэд 95% байдаг бол охидод 85% байдаг байна. Үүний улмаас хөвшүүд охидын бие махбодийн ерөнхий хэмжээ ойролцоо байлаа ч хамрын хэмжээ ялгаатай болж эхэлдэг аж.

Судалгааны энэ дүн  неандерталчуудын хамар орчин үеийн хүнийхээс харьцангуй том байсны учрыг мөн тайлж байгаа юм. Орчин үед хүний биед шаардагдах энергийн хэрэглээ багассан. Иймээс хувьслын явцад одооны хүмүүс эртний хүмүүстэй харьцуулахад жижиг хамартай болсон гэж эрдэмтэд дүгнэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...