Нийслэлийн 24 байршилд газрын нээлттэй дуудлага худалдаа зарлав

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдана. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд нээлттэйгээр явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 09:30 минутаас эхлэн 16-ны өдрийн 09:30 цаг хүртэл нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа

д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
/га/
1 Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 383302687
2 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146880000
3 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 784453500
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124000000
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 187736472
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000
7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000
8 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252489733
9 Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд Аж ахуйн 8.03 354120000
10 Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133680000
11 Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116300000
12 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000
13 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000
14 Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд Хүлэмжийн аж ахуй 17 748800000
15 Сонгинохайрхан 21-р хороо, Нарийн ний эх, Хөшигт уулын урд Аялал жуулчлал 5 220800000
16 Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт ХАА-н үйлдвэрлэл 7 308800000
17 Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд Хүлэмжийн аж ахуй 5 220800000
18 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
19 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
20 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
23 Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1 Үйлдвэрлэл 5.0 220800000
24 Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд Худалдаа, үйлчилгээ 1.0 44800000
Нийт 83.5 5708762392

Та бүхэн холбогдох мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Лавлах утас: 315712, 80000233, 96096800

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...