Home Дэлхий Лэди Гага 17 насаар ах залууг ханиараа сонгох уу

Лэди Гага 17 насаар ах залууг ханиараа сонгох уу

0
Лэди Гага 17 насаар ах залууг ханиараа сонгох уу

Өөрийн гэсэн өвөрмөц донж маягтай алдарт дуучин 32 настай Лэди Гага өөрийн агент 49 настай Кристиан Каринотой гэрлэхээр шийдсэн бололтой.   2017 оны 02 дугаар сараас хойш болзож байгаа хосууд сүй тавьсныг илтгэн дуучин бүсгүйн хурууг сүйн бөгж нь  чимэх  болсон  юм. Лос Анжелест болсон Women in Hollywood арга хэмжээний үеэр Лэди Гага тайзан дээрээс өөрийн сүйт залуу Кристианд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний дараа тэдний хуримын тов удахгүй дуулдах  байх гэсэн таамаглал олон нийтийн дунд тараад  байгаа аж.