Бие хүнийг бүхэлд нь болон түүний тусгаар хэсгүүдийг тодорхойлох сэтгэхүй, харилцаа, мэдрэмж, үйл ажиллагааны тодорхой төрөлд илэрч байдаг бүтээлч авъяас чадварыг илэрхийлэх бүтээн байгуулах шинж чанарыг бүтээлч сэтгэхүй гэнэ.
Бүтээлч чанараа хөгжүүлэх аргууд
1. Сэтгэлзүйн тусгаарлалт
Ямар нэг асуудлыг холын, тусгаар гэж бодсоноороо оролцогчид асуудлыг хоёр дахин хурдан, хоёр дахин бүтээлчээр шийдэж чадаж байв.
Асуудлаа хол, тусгаар байгаагаар бодож бүтээлчээр сэтгэ.
(2009 оны Жя нарын судалгаа)
2. Цаг хугацааны хувьд холын
Оролцогч нараас маргааш амьдрал чинь ямар байх вэ гэж асуухад энгийн хариулж байв.
Гэвч 1 жилийн дараа ямар байх вэ гэхэд оролцогчид илүү абстракт, илүү бүтээлч хариулт гаргаж байв.
Асуудлаа цаг хугацааны хувьд олон жилийн дараа байгаагаар харж бүтээлчээр шийд.
(2004 оны Форстер нарын судалгаа)
3. Абсурдист өдөөлт
Оролцогчдод Франц Кафкагийн абсурд богино өгүүллэг уншуулсны дараа оролцогчид сэтгэлгээний асуудлуудыг илүү бүтээлчээр шийдэж байв.
Абсурд зүйлтэй тулгарахаар тархи илүү их ажиллаж бүтээлчээр сэтгэдэг.
Кафка, Бекетт, Камю зэрэг абсурдист мастеруудын зохиолоос унш.
(2009 оны Прул нарын судалгаа)
4. Гутранги сэтгэл хөдлөлөө ашигла
Эерэг сэтгэл хөдлөл бүтээлч чанарыг өдөөдөг ч сөрөг сэтгэл хөдлөл илүү хүчтэй бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.
Хичнээн гутранги байсан ч тэр сэтгэл хөдлөлөө бүтээлчээр ашиглахыг хичээ.
(2007 оны Жорж, Жоу нарын судалгаа)
5. Эсрэгцлийг нэгтгэх
22 Нобелийн шагналт эрдэмтэд, Пулитцерийн шагналт зохиолчид дээр хийсэн судалгаагаар тэдний бүтээлчээр сэтгэх арга барил адил төстэйг тогтоожээ.
(1996 оны Ротенбергийн судалгаа)
6. Хамгийн бэрх замыг сонго
Амар хялбар аргаар олон хүн ижил үр дүнд хүрдэг.
Бусдын хийгээгүй шинэ зүйлийг бүтээхийг хүсвэл илүү хүнд хэцүү замаар замнах нь илүү олон санаа төрүүлж, шинэлэг зүйлд хүргэдэг.
(1994 оны Уорд нарын судалгаа)
7. Дахин тодорхойл
Зураач нар дээр хийсэн судалгаагаар бүтээлч асуудлаа шинээр тодорхойлсноор сайн бүтээл туурвиж байжээ.
Асуудлаа дахин шинээр тодорхойлж, асуултаа өөрөөр тавиад үзэх нь үр дүнтэй.
(1971 оны Чиксентмихайи нарын судалгаа)
8. Зүүн гараа дасгалжуул
Зүүн гарын булчинг бөмбөг атгах байдлаар ажиллуулсан оролцогчид асуудалд бусдаасаа илүү бүтээлчээр хандаж байжээ.
Зүүн гараараа юм хийж дасгалжуулах нь төсөөлөл өндөртэй тархины баруун тал бөмбөлгийг идэвхижүүлнэ.
(2010 оны Голдштаин нарын судалгаа)