Үйлчлүүлэгч өөрөө аюулгүй байдлын хяналт тавина

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй “Хүнсний аюулгүй байдлыг хангахад Иргэн таны оролцоо” аяны хүрээнд Хяналтын хуудас сурталчлах, үзүүлэх сургалтыг БЗД-т үйл ажиллагаа явуулж буй “Номин” агуулах дэлгүүртэй хамтран зохион байгууллаа.

Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг зөвлөн туслах зорилгоор энэхүү үзүүлэх сургалт зохиогдож байна.

Үзүүлэх сургалтад хамрагдаж буй хүнсний худалдаа эрхлэгчид болон иргэд “Худалдаалах үйл ажиллагааг шалгах Хэрэглэгчийн хяналтын хуудас” ашиглан эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ингэснээр хүнс худалдаалах, худалдан авахад юуг анхаарах, мэдэх шаардлагатай талаар зөв ойлголт, мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм.

Мөн илэрсэн зөрчил, дутагдал, түүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, худалдаа эрхлэгч, хэрэглэгчдэд хуулийг сурталчилах, мэдлэг олгох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь “Хяналтын хуудас”-аар аливаа хяналт, шалгалтыг явуулдаг бөгөөд http://inspection.gov.mn/ цахим хуудаснаас “Хяналтын хуудас”-ыг үнэ төлбөргүйгээр татан авч хэрэглэх боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...