Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ХХААХҮЯ-наас шалгаж байна

Ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, өвлийг өнтэй давах бэлтгэлээ эртнээс хангахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан 2018 оны долдугаар сарын 30-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг салбарын сайд үүрэгдсэн. Үүнтэй холбогдуулан байдалтай газар дээр нь танилцах, шалгах, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд зургаан хэсэг болж, энэ сарын 15-ныг хүртэл Монгол Улсын 18 аймагт ажиллахаар болжээ.

ХХААХҮЯ-наас томилогдсон эдгээр ажлын хэсэг тухайн орон нутаг дахь мал, мах бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэлийн явц, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх, шинэ худаг барьж байгуулах ажлын гүйцэтгэл, газар тариалангийн ургац хураалтын нөхцөл байдал зэрэг олон чиглэлээр газар дээр нь хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх юм байна.

Ийнхүү арваннэгдүгээр сард Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хэдэн хувьтай хангагдаж байгаа, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэвэл зохих асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...