60 саяын шагналтай “POWER CUP 2018” тэмцээний бүртгэл явагдаж байна

Бие бялдрынхаа зөв хөгжилд анхаарч, гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг бодибилдингийн спортоор сонирхон, хичээллэгсдийн дунд зарлаж байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж буй уг тэмцээний зохион байгуулалт өвөрмөц бөгөөд төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээрээ онцлог болж байна. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Тэмцээний төрлүүдийн тухайд эмэгтэйчүүд “Мисс модель”, “Бикини модель”, “Атлетик бодибилдинг” төрөлд спортын амжилт, зэрэг цол үл харгалзан нээлттэй оролцохоос гадна өмнө нь хот, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргаж байгаагүй шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор зөвхөн тэдний дунд бас нэгэн өрсөлдөөн гаргахаар шийдсэн байна. Түүнчлэн “Атлетик бодибилдинг” төрлийг залуучууд буюу 21 нас хүртэлх болон насанд хүрэгчид гэж ангилах юм байна.

Харин эрэгтэйчүүд “Спорт модель”, “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөлд өрсөлдөх бөгөөд “Спорт модель” төрөлд оролцогсдын хувьд мөн залуучууд болон насанд хүрэгчид гэж ангилагдах аж.

Төрөл тус бүрийн эхний 10 байр мөнгөн шагнал хүртэхээс гадна эмэгтэйчүүдийн төрлөөс нэг, эрэгтэй “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөл болон “Спорт модель” төрлөөс тус бүр нэг, нийт гурван үнэмлэхүй ялагчийг тодруулж тус бүр 5 000 000 төгрөгөөр шагнах юм.

Мөн тэмцээний үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Тэдгээрээс нэгийг нь задлахад Супер азтанг автомашинаар урамшуулах юм.

Тэмцээн ирэх аравдугаар сарын 20-нд “Corporate Convention center”-д болох бөгөөд тэмцээний бүртгэл үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.

“POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ? 

Power Nutrition https://www.facebook.com/elbegsaihan.tsogtbayar Фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу тухайн өдөр бидний очих фитнес дээр өөрийн биеэр ирнэ.

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ: 

  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /
  • Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг

Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:

  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)
  • POWER CUP тэмцээний подволк 2ш
  • Тэмцээний тасалбар 2ш
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)
  • Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...