Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргалаа.

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ингэснээр автомашины хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж. Замыг засварлахдаа автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зам хаахгүйгээр түр зам хийх замаар шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, ажлыг яаралтай эхлүүлэхийг даалгасан юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын нийт...

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...