Газар олголтын цахим мэдээлэл иргэдэд нээлттэй боллоо

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна.

С.Магнайсүрэн: “Нийслэл Улаанбаатар хотын газрын кадастрын зураглал, бүртгэлийг шинэчлэн завсарлах, цахимжуулах, иргэд олон нийтэд ил тод газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах төслийг эхлүүлэхээр хуран цуглаад байна. 2015 онд Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн кадастрын дээд хэмжээний чуулга уулзалтаас гаргасан Истанбул хотод “Кадастр бол газрын удирдлагын систем, гол бүрэлдэхүүн хэсэг, бүх төрлийн газар, өмч, хөрөнгийн хил зааг, алдаа, үнэлгээг албан ёсоор буулгах системтэй бүтэцжүүлэх ажил бөгөөд даяарчлалын өнөө үед хувь хүний ирээдүй болон улс орны тогтвортой хөгжилд маш чухал үүрэгтэй” гэж заасан.  Кадастрын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системтэй болох нь хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон зорилт, даалгавар болно гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байдаг юм. Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдолтой өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр БХБЯ 21 аймгийн 330 сумыг хамруулсан техник тоног төхөөрөмж бүхий дэд бүтэц, нэгдсэн кадастрын мэдээллийн санг байгуулж, иргэд гар утаснаасаа энэ төрлийн мэдээллийг авах боломж бүрдээд байна. Нийслэлийн газрын кадастрын бүртгэлийг 2018-2019 онд шинэчлэн засварлаж, цахимжуулснаар улсын газрын кадастрын нэгдсэн системд холбох боломж бүрдэж, монгол улсад олон зорилтот кадастрын системийг байгуулах мэдээллийн үндсэн суурь тавигдана” хэмээлээ.

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ бүх үйлчилгээг цахимаар дамжуулан иргэдэд НЭЭЛТТЭЙ болгоно Arslan.mn

НЗД-ын орлогч П.Баярхүү:

“Энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрлийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож, мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх хянах боломжийг бүрдүүлэх, нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшны мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

Төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэрээт ажлын хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхзүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх, нэгж талбарын хувийн хэргийн тоон архив үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн зурган болон улсын бүртгэлийн мэдээллийг засварлах, үүсгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын хэмжээний нэгдсэн газрын кадастрын мэдээллийн системтэй холбох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм” хэмээлээ.

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ бүх үйлчилгээг цахимаар дамжуулан иргэдэд НЭЭЛТТЭЙ болгоно Arslan.mn

Энэ төслийн хүрээнд гүйцэтгэгч компани болох “Геомастер” ХХК нь:

  • Нийслэлийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах, хэмжилтийн алдаатай болон топологи алдаатай нэгж талбарын мэдээллийг засварлах
  • Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах болон тоон архив үүсгэх
  • Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб хувилбарын хөгжүүлэлтийг хийх, нэвтрүүлэх, ёургалт зохион байгуулах,
  • Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, улсын нэгдсэн кадастрын мэдээллийн системд холбоход бэлэн болгох сервир, сүлжээ , тоног төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулах
  • Бусад салбарын кадастрын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэх
  • Улсын хэмжээнд Кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах гэх мэт ажлыг хийх юм байна.

 

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ бүх үйлчилгээг цахимаар дамжуулан иргэдэд НЭЭЛТТЭЙ болгоно Arslan.mn

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ бүх үйлчилгээг цахимаар дамжуулан иргэдэд НЭЭЛТТЭЙ болгоно Arslan.mn

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ бүх үйлчилгээг цахимаар дамжуулан иргэдэд НЭЭЛТТЭЙ болгоно Arslan.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...