Төв цэвэрлэхийн өмхий үнэр мэдэгдэхүйц багассаныг Х.Баделхан сайд онцлов

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан нэн тэргүүний зорилт бол Төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг хангах зорилт юм.IMG_7030

Барилга хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газраас өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон холбогдох албаны хүмүүс ажлын явц байдалтай танилцлаа.IMG_7026

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарах ажлыг монгол эрдэмтний гарган авсан гумины бодисыг ашиглан 3000 тн орчим гумины бордоог 111500 м2 талбайд шүршэн цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож, үнэр дарах арга хэмжээг авчээ. “Эко тайхи” ХХК нь цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбайн өдөр тутамд гарах үнэрийг бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, харин “Ховд тул” ХХК нь лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил зэргийг тус тус хийж гүйцэтгээд байгаа талаар танилцууллаа.

Сайд Х.Баделхан лагийн үнэр эрс буурсныг сайшааж, дараа дараагийн арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багссан талаарх чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгөхийг даалгасан юм.

Мөн тэрээр шинэ цэвэрлэх байгууламжийн  талаархи сэтгүүчлдийн асуултад хариулж, Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байх талаар дурдлаа.IMG_7037IMG_7038

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...