“Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл  албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар

–  Чулууны Анхбаяр   Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин

–  Лхагвын Дорж : Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч

–   Аварзэдийн Мөнхбат  Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын жолооч

–  Шонхорын Уранчимэг Уул уурхай, хүнд үйлдвэхрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч

–  Хандсүрэнгийн Хатанбаатар  Монголын Оюун Ухааны академийн захирал

нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань  амжилт хүсье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...