Хан-Уул дүүрэг жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачилгаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөтэй нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

Хад чулууг ашиглан байгалийн тогтцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49 сая төгрөгийн өртгөөр хийсэн.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерын хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ ‘Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хан-Уул дүүрэг дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Жишээ нь энэ ондоо багтаан дүүргийн Нисэх, яармаг орчимд ‘Дөрвөн улирал’-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна’ хэмээн онцлон хэллээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...