Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталлаа

НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөрийг хэлэлцлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах, Усны тухай хуулийн 8,1,2-р зүйлд зааснаар усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж НИТХ-ын хурлаар батлуулж хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар өргөн барьсан юм.

Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжих бөгөөд БХБЯ, БОАЖЯ, ЭМЯ, УСУГ, НОБГ, НМХГ, НГА, дүүргүүдийн ЗДТГ, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг ОУ-ын байгууллагууд оролцогч тал болон ажиллана. Хөтөлбөрөөр ус хангамжийг эх үүсвэрээс нь дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоноглолоор дамжуулан хэрэглэгчдэд усыг хүргэх болон хэрэглэсэн бохир усыг шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэршүүлж байгальд нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь ихээхэн химийн бохирдолтой ус хүлээн авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох, гэр хорооллын айл өрхийн 216 мянга орчим нүхэн жорлон, гудамжинд ил задгай асгах угаадас нь агаар хөрсний бохирдлыг ихэсгэж, үерийн усаар дамжин Туул голд нийлж бохирдуулдаг. Үүний улмаас голын сав дагуу байрлах гүний худгуудад сөргөөр нөлөөлөх хандлага байгаа нь олон жилийн туршид хийсэн судалгаа шинжилгээнээс харагдаж байна.

Тиймээс ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, онцгой байдал, гамшгийн үед хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхой болгох, гадаргын болон газрын доорх усны чанарт хийх шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүнд тавих хяналтыг өндөржүүлэх , Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон урьдчилан цэвэрлэх байгууламж, бага оврын цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын бохир усыг татан зайлуулахад гарах эрсдэлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. НИТХ дахь МАН, АН-ын бүлэг дүгнэлтүүдээ танилцуулж дэгийн дагуу асуулт хариулт, санал авснаар дэд хөтөлбөр дэмжигдэж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн засаг даргад, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжилт хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд  даалгалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...