Байгаль дэлхийгээ аврахад гурван секунд хангалттай…

Аялал жуучлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Залуусын хэмнэл” НҮТББ, MSC продакш нь санаачлан 7-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл “ЭКО АЯЛАГЧ” аяныг эхлүүлж байна. “ЭКО АЯЛАГЧ” аяны гол зорилго нь аялагчид аяллын явцад гардаг  хог хаягдлаа байгальд эл задгай хаялгүй буцааж авчирдаг, байгальд ээлтэй аялагч байхыг уриалж байгаа ажээ.

Аяллын явцад их бага хэмжээгээр хог хаягдал гардаг. Хог хаягдлаа уутлан зориулалтын хогийн цэгт хаяж, хэвшсэнээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Тиймээс бид аяллын туршид эдэлгээ даахуйц, зориулалтын  эко хогны уутыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд  эко хогны уут нь 50смx60 см хэмжээтэй,  автомашинд авч явахад тохиромжтой. Түүнчлэн эко гэдэг утгаараа  олон дахин ашиглах боломжтой, хогоо хийгээд амыг нь татчихаж хог асгарахгүй байх зэрэг олон давуу талтай.

Эко уутныг ямар нэг нэмэлт зардал тооцохгүйгээр бодит өртөг болох 1000 төгрөгөөр Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо мөн автозам дагуу сайн дурын оюутан залуус 7 дугаар сарын нэгнээс худалдаалж эхэлнэ.

 Үүний зэрэгцээ ЭКО АЯЛАГЧ аяны хүрээнд  олон нийтийн хандлагыг өөрчлөх, ухамсарт нөлөөлөхийн тулд “Байгаль дэлхийгээ авархад бидэнд гурван секунд хангалттай” гэсэн уриатай нөлөөллийн реклам, шторк, постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацах болон цахим сүлжээнд байршуулах,  олны танил эрхмүүдийн дуу хоолойг энэ зүгт хандуулах,  байгууллага ААН-үүдийг “ЭКО АЯЛАГЧ” байхад уриалсан челленж өрнүүлэх, эко торыг аялагчдад суртачилгааны материал тараах сайн дурын залуусын хөдөлгөөн, аялагчид байгалийн сайханд амарч, зугаалахдаа байгалаа анх очсон шигээ үлдсэн гэдгийг нотолж, эко хогны ууттай зургаараа гангарах уриалга гаргасан.

 ЭКО АЯЛАГЧ АЯНД байгальд дэлхийгээ хайралдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарладсан төрийн болон ТББ байгууллага, ААН-үүд бидэнтэй нэгдэж байгаас гадна бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй байгааг энэ дашрамд мэдэгдье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...