“Өргөө” амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон “Хангарди” одонгоор шагнав

90 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газар МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнуулав.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга, АУ-ын доктор Г.Баясгалан “Өнөөдөр манай байгууллага эх үрсийн баяраа “Айл бүрт аз жаргал бэлэглсэн 90 жил” нэрийн дор тэмдэглэж байна. Энэ баяр дээр минь баяр нэмж манай байгууллагын 480 гаруй ажилчдын хөдөлмөрийг өндөрөөр үнэлж Өргөө амаржих газрыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Мөн нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор давхар шагнуулаад байна. Өргөө амаржих газарт нийслэлийн хүн амын гурван хүн тутмын нэг, улсыг хүн амын долоон хүн тутмын нэг нь төрдөг. 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эх амаржсан байдаг. Энэ их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд нийт ажилчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

“Айл бүрт аз жаргал бэлэглэсэн 90 жил” баярын үйл ажиллагаанд үе үеийн ахмад эмч, ажилчид, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Сумогийн их аварга М.Даваажаргал нар оролцож, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулан өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...