“Хаан банк” сангаас 25-р тусгай сургуулийн технологийн танхимыг иж бүрэн засварлажээ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн технологийн кабинетийг иж бүрэн засварлан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн 25-р тусгай дунд сургууль нь 1967 онд байгуулагдсан оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон дауны хам шинжтэй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг улсын ууган сургууль юм. Тус сургууль нь сурагч хүүхдүүдэд ерөнхий боловсролын суурь мэдлэгийг олгохоос гадна сэргээн засалт болон хөдөлмөрийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөртэй юм.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тус сургуулийн эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн засварлан тохижууллаа. 

Танхимыг хүлээлгэж өгөх үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ: “Бид хүүхдийн баярын өмнөх өдөр оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүд суралцдаг 25-р тусгай дунд сургуулийн хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн засварлан, сурагчдын сургалтын орчинг сайжруулан хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Цаашид ч бид ХААН Банк Сангаараа дамжуулан уламжлалт төслүүдээ хэрэгжүүлэн хүүхэд залуусын боловсрол, сурах орчинд хувь нэмрээ оруулах болно”хэмээн онцоллоо.

Сургуулийн захирал Ц.Гэрэлмаа “Байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн хугацаанд нэг ч удаа урсгал засвар хийгдээгүй байсан тус кабинетийг ХААН Банк Сангаас иж бүрэн засахаас гадна сурагчдын сургалтад шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тохижуулж өгсөнд маш их баяртай байна” хэмээн  талархлаа илэрхийллээ.

Ийнхүү улсын хэмжээнд цор ганц оюуны хөгжлийн бэрхшээлтэй боловч ирээдүйд өөрийн чадвараар амьдрах иргэнийг бэлтгэх зорилготой Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн сурагчид шинэ кабинетаа ийнхүү  хүлээн авч, ирэх хичээлийн жилээс шинэ танхимд хичээлэх боломж нөхцөл бүрдлээ.

ХААН Банкны ХААН Банк Сангаас өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол орны тодорхой салбаруудад 350 гаруй төсөл хөтөлбөрийг 3,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ОХУ-ын алдарт уран нислэгийн “Стрижи” баг Монголд ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой...

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах,...

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын...

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сард Архангай аймгийн...