НИТХ-ын ээлжит 16-р хуралдаан 69 хувийн ирцтэй хуралдаж байна

Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт, 2018 оны 3, 5 дугаар сарууд “Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалт”-ыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд манай нийслэлийн хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргасан  бөгөөд уг чуулганы нэг салбар хуралдааныг “Улаанбаатар хотын эдийн засаг-хөрөнгө оруулалт” сэдвээр зохион байгуулсан нь нийслэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр өгөөжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм” гэлээ.

Мөн энэ онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хийлгэж байгаа нь цаашид төсөл,зээл тусламжийн хөрөнгөөр хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр ашгийг сайжруулахад чухал үр дүнтэй гэж үзэж байна.

“Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чухал суурь төслийн нэг болох Баянхошуу Сэлбэ дэд төвийн төслийн ажлыг эхлүүлээ.  Энэхүү дэд төвийн  төсөл  хэрэгжсэнээр нийслэлийн 30 мянган иргэн шууд дулааны эрчим хүчээр хангагдах боломж бүрдэх болно гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  “Гадаадын зээл тусламжийн хөрнөгөөр нийслэлд хийж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хий үеэрээ Монгол улсын 2018 оны төсвийн жилд Нийслэлийн Засаг даргын багцад гадаад зээлийн ашиглалт 49,2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар баталсан. Нийт 9 буцалтгүй тусламжийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Бид бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор паркуудын төсөл, арга хэмжээг гадаад дотоодын үзсгэлэн, хурал, форумд тогтмол танилцуулан, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр байнга анхаарч ажиллаж байна гэв.

Хуралдаан дэгийн дагуу намын бүлэг, ажлын хороодын дүгнэлт, асуулт хариултаар үргэлжилж байна.

НИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...