Дасгал хийхэд цусан дахь хүчилтөрөгчийн хангамж ингэж өөрчлөгддөг

 ДАСГАЛ ХИЙЖ БАЙХ ҮЕД

  • Бодисын солилцоо идэвхжинэ.
  • Цусны эргэлт түргэснэ.
  • Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж минутанд 8 литрээс 100 литр болж өснө.

2. ДАСГАЛ ХИЙГЭЭД ДӨНГӨЖ ДУУССАНЫ ДАРАА

  • Бие организм уураг болон нүүрс усыг энгийн үеийнхээс 4 дахин хурдан шингээнэ. Тиймээс та түргэн хугацаанд илүүдэл жингээс салах болно
  • Тархи мөн аз жаргалын гормон болон эндорфиныг ихээр ялгаруулна.

3.  ДАСГАЛ ХИЙСНЭЭС ХОЙШ ХЭДЭН ЦАГИЙН ДАРАА

  • Өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх байдал эрс нэмэгдэнэ.
  • Цусны даралт хэвийн байдалд орно.
  • Нойр хулжихаа болино.

4. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН 7 ХОНОГИЙН ДАРАА

  • Уушигны чадамж эрс дээшилнэ.
  • Зүрхний цусан хангаж эрс сайжирна.
  • Эрч хүчтэй болно.
  • Улаан эсийн харах талбайд үзэгдэх тоо 5 саяас 6 сая болж нэмэгдэнэ.
  • Дархлаа сайжирна.

Таны бие өөхийг хадгалж хуримтлуулахаа болино.

5. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН САРЫН ДАРАА

  • Стресс уур бухимдлаас ангижирна.
  • Булчингийн хэмжээ нэмэгдэж яс бэхжинэ.
  • Мэдрэлийн систем илүү хүчирхэг тэнцвэртэй болж бодож сэтгэхэд сайнаар нөлөөлнө.

6. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА

  • Таны нас уртсаж, илүү урт удаан хугацаанд эрүүл саруул амьдарна.
  • Мөн удаан хугацааны туршид залуу насаа хадгалж үлдэнэ.Эх сурвалж http://onefit.mn блог
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатар хот орчмын 317 мянган бог малыг дархлаажуулж байна

Нийслэл хотын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний...

Нийслэлийн шилдэг менежменттэй зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр...

УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын тасалбар өгөхгүй

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хуралдааны үеэр...

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д улсын заан Д.Анар түрүүлэв

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026"...