Диана гүнжийн “өшөө авалтын” хар даашинз

Фэйшн түүх

Сайхан амьдрах нь хамгийн сайн өшөө авалт гэдэг шиг аз жаргалтай харагдах нь түүний хувьд тэр өдрийн өшөө авалт нь байлаа. Энд би Английн эрхэмсэг гүнж Дианагийн тухай өгүүлж байна. Тэрээр 1994 оны 06 дугаар сарын тэр нэгэн өдөр дээрх зурган  дээрх богино хар даашинзаа өмсөн Лондонгийн Serpentine Gallery-н үдэшлэгт очсон юм. Одоо энэ даашинзыг хэн бүхэн “revenge dress”  буюу “өшөө авалтын даашинз” гэж нэрлэх болсон. 10 гаруй жил ханилсан эр нөхөр хунтайж Чарльз нь олон  нийтэд Камилла гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо телевизийн сэтгүүлчид дэлгэсэн тэр орой гүнж Диана энэ үдэшлэгт очсон нь энэ. Мэдээж олон нийтийн зүгээс яг энэ үед гүнжийн биеэ хэрхэн авч явах, гэнэтийн мэдээнд хэр хөл алдсаныг сонирхох хүсэл их байсан нь лавтай.

Харин Диана гүнж юу ч болоогүй мэт инээмсэглэн ирсэн бөгөөд жирийн бусад  үеийн адил биеэ авч явсан  нь зурагт үлджээ.

Гэхдээ түүний энэ өмссөн энэ хар даашинз, инээмсэглэлийн цаана олон зүйл нуугдсан  байсан юм. Грекийн загвар зохион бүтээгч Christina Stambolian эрхэмсэг гүнжид  энэхүү даашинзыг гурван  жилийн өмнө зориулан урласан байжээ. Гэвч гүнж хэтэрхий зоримог шийдэлтэй гэж эмээгээд энэ хугацаанд ер өмсөөгүй байна. Харин гурван жил дарсан даашинзаа энэ өдөр зориглон өмссөн нь тэр аж.  Уг нь тэрээр үдэшлэгт Валентиногийн өөр нэгэн даашинз өмсөхөөр төлөвлөсөн байсан ч хунтайж Чарльзын мэдээллийг сонссоны дараа бодлоо өөрчилсөн байна. Энэ үйл явдлын дараа түүний стилист, гүнж яг л сая доллар шиг харагдахыг хүссэн, тэгээд тэрийгээ ч хийж чадсан гэж хэлсэн юм.

Ямартай ч уйтгартай нэгэн хэвийн хувцаслалтыг халж үргэлж шинэлэг гэхдээ маш алдаагүй сайхан хувцасладаг  байсан гүнжийн тэр  удаагийн сонголт ч бас мэргэн байж “revenge dress” өөрийн үүргээ гүйцэтгэж чадсан билээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...