Су.Батболдын давхар дээлтэй болох шунал

Ирэх 6 сарын эхээр олон сар үүрэг гүйцэтгэгчтэй явж ирсэн Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал болох сурагтай. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх МАН-ын үйл ажиллагаа идэвхжиж эхэлжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн МАН-ын дарга болох элдэв арга хэрэглэж байгаа гэнэ.
Хотын даргын Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн их амбиц, албан тушаалын төлөөх тэмцэл нь өмнөх ажлаа хийгээд гэмгүй яваа НИТХ-ын дарга С.Амарсайханыг “оролдож”, түүнийг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэхгүй байх, өрсөлдсөн тохиолдолд ялуулахгүйн тулд байж болох элдэв арга хэрэглэж, С.Амарсайханыг харлуулах бүхий л арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүстээ өгсөн нь сошиалаар “задарч” түүнийг өөрийг нь нүүр хийх газаргүй болгосон хэмээн МАН-ын зарим гишүүд ам уралдан цуурч эхэлжээ.
Ингэхдээ тэрээр С.Амарсайханыг “харлуулах”, Туул голын эрэг дагуу хууль бусаар газар эзэмшсэн, Зайсан толгойг ухсан гэх зэрэг гүтгэлэг мэдээллийг сэтгүүлчидэд гарган өгч, төлбөртэйгээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан хэмээн зарим иргэд ярьж байгаа гэнэ.  Энэ үйл хэрэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ц.Ариунбаяр /С.Батболдын хадам дүү/ гол үүрэгтэй оролцож, С.Амарсайханы эсрэг хэвлэлээр явуулах хар пиарын санхүү мөнгийг нь гаргаж, заавар зөвлөгөөг нь өгч байгаа гэсэн таамаг гарч эхэлсэн бололтой.

МАН-ын Удирдах зөвлөлийн зүгээс “60 тэрбумын сүүлчийн эзэн” С.Батболдын бусармаг үйлдлийг хазаарлахгүй бол наанадаж намаа хагалан бутаргах, цаанадаж өшөө олон эрдэнэт хүмүүсийг хохироох эрсдэлд хүрч болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...