Монгол Улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлэн үү

БСШУСЯ ШУТИС-тай хамтран Инновацийн 7 хоног цуврал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж буй. Ирэх даваа гарагт эхлэх тус арга хэмжээ Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар эхлэх аж. Энэхүү хурлын гол зорилго нь Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлуудыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан тодорхойлоход оршиж байгаа юм.

Энэ үеэр 11 үндсэн илтгэл тавигдана.  Тухайлбал, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ, XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд, Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн  4 дүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ. Хүн үү робот уу гэсэн сэдэвт илгэлүүд тавигдана. Мөн Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын  талаарх зарим улс орнуудын бодлого, туршлагагуудаас танилцуулга хийх юм байна.

Технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох вэ, сүүлийн жилүүдэд бидний амьдралд нэвтрэн орж ирж буй  аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу  зэрэг  салбар салбарын сонирхол татсан мэдээллүүдийг энэхүү хурлын илтгэлүүдээс сонсох боломжтой юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...