Монголын хүнсчдийн холбооныхон хуралдлаа

Монголын хүнсчдийн холбооны VI их хурлаас сонгогдсон бага хурал болон удирдах зөвлөл нь өнөөдөр Төрийн ордонд (2018.05.04) хамтарч хуралдлаа.

Энэхүү хуралдаанаар VII их хурлын бэлтгэл хангах асуудлыг авч хэлэлцсэн. Мөн холбооны 2014-2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, гишүүдээсээ саналыг нь авлаа.

Хуралдаанаар мөн VII их хурлыг ирэх зургаадугаар сарын 8-нд хуралдуулахаар тов гаргасан.

Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хуралдааныг удирдаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан гишүүддээ мэдээлэл өгч, санал бодлыг нь сонссон төдийгүй гишүүд ч тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, гарц шийдлийг эрэлхийлэх талаар саналаа хэлсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...