Мөнхийн ус уусан 51 настай Сингапур модель

Нас бол тоо гэдэг  үгийг  өөрийн  биеэрээ баталсан нэгэн бол Сингапурын фото зурагчин Chuando Tan. 1967 онд төрсөн 51 настай түүнийг хэн ч харсан 25-тай гэж бодно. Булчинлаг бие,  өтгөн хар үс, үрчлээгүй өөгүй арьстай түүнийг зуугийн талыг  насласан гэхэд үнэхээр итгэмгүй аж. Тэрээр 1980-1990ээд онд Сингапурын алдартай загвар өмсөгч байжээ. Загварын тайзаа орхисноос хойш тэрээр фото зураг сонирхох  болсон байна. Одоо тэрээр ChuanDo & Frey гэх цото зургийн фирмтэй бас Сингапурын  Ave загварын агентлагийг эзэмшдэг ажээ.

Түүний тухай мэдээлэл анх  Хятадын  нэгэн сонинд гарснаас хойш түүний талаар  интэрнэтээр шуугьж эхэлсэн бөгөөд хүн бүр л түүний залуу төрхийн нууцыг мэдэх  гэж сонирхсон нь лавтай. Харамсалтай тэрээр нууц гэхээр жор дэлгэсэнгүй. Долоо хоногийн 4 өдөрт нь дасгал хөдөлгөөн хийдэг, усанд тогтмол сэлдэг, хэт орой эсвэл өглөө эрт усанд  ордоггүй, халуун  ногоо ихтэй тахианы цээж мах байнга иддэг гэсэн мэдээллийг л тэрээр сониуч хүмүүст өгсөн юм. Хэт орой эсвэл өглөө эрт  усанд ордоггүй гэдгийг тэрээр  оройтож ажилладаггүй хангалттай нойр авдаг  гэсэн утгаар хэлсэн бололтой.

Түүний 1993, 2001, 2017 онд авахуулсан доорх зурагнаас та 20 гаруй жилийн хугацаанд бараг хөгшрөөгүйг харах бизээ. Түүнд ийм гайхалтай бэлгийг  бурхан эсвэл чөтгөрийн аль нь өгснийг таашгүй нь.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...