Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ

Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө.  Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ.

Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад брэндийн үүрэг зэрэг сэдвээр салбар хуралдаан болов.

Форумыг хааж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Г.Занданшатарын хэлсэн үгнээс хүргэе.

Оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж хөгжсөн улс орон богино хугацаанд хэрхэн хөгжиж болдгийн жишээг Сингапур, Япон, БНСУ, БНХАУ зэргээс харж болно.

Монгол хүний бүтээсэн оюуны бүтээлийг хамгаалж, эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар дотоод нөөц, боломжоо ашиглан өөрийн гэсэн хөгжлийн дархлаатай болох нь  үндэстэн оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлын асуудалтай нягт холбоотой.

Монгол Улсын Засгийн газар оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, контент бүтээгчдийг дэмжих, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгож байна. Мөн мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Энэ Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг бүх салбарт нэвтрүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллана.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...