Боломжийг ашиглахад хэзээд оройтдоггүй

ГОЁ ӨНГӨ

Хичээлийн эхний өдөр  сургуулийн маань профессор бидэнд нэгэн хүнийг дагуулж орж ирэн танилцуулсан юм. Би ч нэг их сонирхож анзааралгүй өөр  юм хийж байтал гэнэт мөрөнд минь хэн нэгэн зөөлхөн хүрэв. Намайг эргэж харахад үрчлээтэй нүүртэй настай, жижигхэн эмэгтэй өөдөөс  минь хараад инээмсэглэж байлаа. Тэрээр Сайн уу. Намайг Рөүз гэдэг. Би 87 настай. Чамайг тэвэрч болох уу хэмээн  эелдэгээр хэлэхэд би түүний нүүр дүүрэн сайхан инээмсэглэлд ховсдуулан өөрийн эрхгүй хариу инээмсэглэлээ.

Яагаад та залуу насандаа коллежид сураагүй юм бэ гэж би түүнээс асуухад тэрээр би эндээс баян нөхөр олж авч гэрлээд, үр хүүхдүүдтэй болохоор ирсэн л дээ гэж хошигнож билээ.  Үнэхээр л ийм насандаа дээрээ яагаад сурахаар  шийдсэн нь  надад үнэхээр сонин  байсан тул би түүний хошин хариуг үл тоон лавшруулан асуув. Харин тэрээр би коллежийн боловсролтой болохыг үргэлж мөрөөдөж ирсэн. Одоо мөрөөдлөө биелүүлэхээр ирлээ гэж билээ.

Хичээлийн дараа бид шоколадтай шэйк хамт ууж, үүнээс хойш бид маш дотны найзууд болсон юм. Тэр бид хоёр  ямар нэг зүйлийн талаар зогсолтгүй ярилцаж, ихэнхдээ би түүний гайхалтай амьдрал, амьдралын баян туршлагаас сонсч суудаг болов.   Жилийн дараа гэхэд Рөүз манай сургуулийн алдартай оюутны нэг болсон байв. Тэрээр хэнтэй ч маш амархан танилцаж, дотно сайхан  яриа хөөрөө үүсгэж чаддаг байлаа. Рөүз сайхан даашинз өмсөх дуртай бөгөөд үргэлж л  бусдад анхаарал халамж тавина.

Хичээлийн шинэ жилийн төгсгөлд бид Рөүзийг үдэшлэгтээ урилаа. Тэрээр индэр дээр гарч өөрийгөө танилцуулаад  бидэнд тусгайлан зориулж бэлдсэн яриагаа эхэлсэн юм. Рөүз бага зэрэг сандарсан харагдсан ч тайвнаар чанга яригч аваад ийн ярьсан юм.

-Уучлаарай.  Би жаахан сэтгэл догдлоод байна. Уусан жаахан виски  минь ажлаа хийж байх шиг байна. Өмнө нь би ингэж олны өмнө гарч ярьж үзээгүй юм байна гэж инээмсэглээд хоолойгоо засав.

Бид хөгширсөн учраас тоглож чадахаа байдаг юм биш.  Харин том болсон гэж бодоод л тоглохоо больчихдог. Үргэлж залуугаар байх, аз жаргалтай байх, амжилтад хүрэхэд дөрвөн л  нууц байдаг юм. Үүний тулд  чи инээж , өдөр бүр хошигнох боломжийг алдахгүй эрэх хайх хэрэгтэй. Бас чамд мөрөөдөл заавал байх ёстой. Хэрэв чи мөрөөдөхөө л  боливол чи үхсэн л гэсэн үг. Гудамжинд, бидний эргэн тойронд аль  хэдийн үхчихсэн, харамсалтай нь түүнийгээ ч мэддэггүй маш олон хүн алхаж байдаг. Энэ бол өсч хөгжих, хөгшрөх хоёрын хоорондох  маш том ялгаа. Чи 19 настай ч ямар нэгэн үр  бүтээлтэй зүйл хийлгүй орон дээрээ хэвтсээр байвал тун удахгүй 20 нас хүрнэ. 87 настай би гэхэд орон дээрээ амарч хэвтэх зуур нэг мэдэхэд л 88 нас хүрчихнэ.  Ямар нэг авьяас чадвар, нэмэлт  зүйл шаардалгүй үүнийг  хүн бүхэн чадна. Тэгэхээр минй та нарт хэлэх хамгийн чухал зүйл бол өөрлөлт хийх  боломжийг хэзээ ч бүү алд. Боломжийг алдаагүй ашигласан бол зорилгодоо хүрч чадсан ч эс чадсан ч харамсал төрөхгүй. Нас ахисан үед хүн юу хийсэндээ бус, юуг хийгээгүй орхисондоо харамсдаг юм шүү.

Тэрээр ингэж хэлээд “The Rose.” дууг бахдалтайгаар  дуулаад индрээс буусан юм. Тухайн жилийн төгсгөлд  Рөүз коллежоо амжилттай төгсч олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн. Мөрөөдлөө биелүүлснээс хойш долоо хоногийн дараа тэр минь амар амгалангийн орон руугаа явав.  Бидэнд боломжийг ашиглахад хэзээд оройтдоггүйг ухааруулсан гайхамшиг тэр эмэгтэйн оршуулганд коллежийн 2 мянга гаруй  оюутнууд оролцож билээ. Хэрэв та үүнийг уншсан  бол Рөүзийн маань үгийг найзууддаа, гэр бүлдээ заавал дуулгаарай. Хөгшин  болно гэдэг зайлшгүй, харин өсч хөгжинө  гэдэг зөвхөн өөрөөс чинь л шалтгаалах зүйл юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...