Фэйшн булан энэ удаад Body chain буюу биеийн гинжийг санал болгож байна. Цаг дулаарч охид бүсгүйчүүд маань хувцасаа нимгэлэх болсон энэ цагт аксесуарын шинэ, өвөрмөц нэгэн төрөл болоод буй энэ гоёлоор өөртөө донж нэмээрэй бүсгүйчүүдээ. Биеийн гинжийг хөл, гар, биеийн аль хэсэгтээ зүүж болохоос гадна донжийг нь олж чадвал чөлөөт, ажил хэрэгч, энгийн ямар ч өнгө төрхөнд тохирч уусч болно. Гол нь нэг өнгийн, эрээн мяраан бус хувцастайгаа зохицуулаарай.